2017/12/13

thumbnail

Ганц удаа бэлгийн харилцаанд орсон нь дээр юм болов уу?



Сайн байцгаана уу? Намайг Ц гэдэг одоо 20 хүрнэ. Би найз залуутайгаа үерхээд чамгүй удлаа. Тэр минь одоо Японд байгаа, дараа жилээс би араас нь явах гэж байгаа, одоо бол байнга харилцдаг, Монголд хэсэг хамт байсан тэгэхдээ үнсэлцэж хөх барихаас хэтэрдэггүй байсан. Өөрөө цаг нь болоогүй гээд үүнээс цааш хэтрэхгүй ээ гэж хэлсэн. Харин удахгүй Монголд амралтаараа түр ирэх гэж байгаа юм л даа.Тэр надтай бэлгийн харьцаанд орох бодолтой байгаа юм шиг санагдаад байгаа. Миний хувьд анхных л даа. Энэ удаад тэгчих юм бол, анхнаасаа л амархан гээд бодчих юм болов уу гэж бодоод байх юм. Нэгэнт л хол байгаа юм чинь ганц удаа бэлгийн харилцаанд орсон нь дээр юм болов уу? Хамгийн гол нь би түүнтэй илүү удаан хамт байж, цаашдаа цуг амьдарч гэр бүл болох хүсэлтэй байгаа юм аа.

No Comments