Тавдугаар сарын 10-нд баруун дөрвөн замын урд зогсоолд Toyota Prius авто машин шатсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү гэнэтийн тохиолдолд даатгалын компани гэрээнд заасан үүргээ биелүүлж нөхөн төлбөрийг бүрэн олгосон байна.
Тодруулбал залуу гэр бүл болох О.Номин-Эрдэнэ, Н.Атарцэцэг нар нь Хаан банкны лизингээр дээрх 2004 онд үйлдвэрлэсэн Toyota Prius маркийн автомашиныг худалдан авахдаа МИГ Даатгал ХХК-д Авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэсэн байжээ. Гэтэл машинаа худалдаж аваад удаагүй байхад нь дээрх харамсалтай тохиолдол болж машин шатсан байна. Ингээд МИГ Даатгал ХХК гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн өргөдөл, материалыг даатгуулагчаас хүлээн авч, хянаад даатгалтай байсан машиныг машинаар нь нөхөн төлөх шийдвэр гаргаж, 2006 оны Toyota Prius маркийн машин гэрээний дагуу нөхөн олгосон байна.
No Comments